Relax Bolor

БИДНИЙ ТУХАЙ

манай вэбсайтад тавтай морил

БАЯР ХХК нь 2017 онд байгуулагдан Япон улсын Токио хотын Арагава дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Японы шиацү буюу цэгэн бариагаар гол үйл ажиллагаа явуулдаг. Манай үйлчлүүлэгчийн 80 хувь нь япончууд байдаг бөгөөд давтан үйлчлүүлэгч олонтой байдагт талархаж явдаг. Мэдээж Японд амьдардаг Монголчууддаа бидний хаалга үргэлж нээлттэй.

Таны биеийг амраана
Таны сэтгэлийг тайвшруулна
Таныг эрч хүчтэй болгож сэргээнэ
Таны өвдөлтийг намжаана

Бид

Бид Шиацү буюу цэгэн массаж хийхдээ анхаарч ажилддаг зүйлс:

  1. Ариун цэврийг өндөр хангаж ажиллдаг.
  2. Зочидтойгоо тусгайлан ярилцасны дараа зохих шаардлагатай үйлчилгээг хийдэг.
  3. Цэгэн иллэгтэй хослуулан зочныхоо эрүүл мэндэд тохируулан шаардлагатай техник хэрэгслийг ашигладаг. Чулуун иллэг, бумба гэх мэт
  4. Үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, гоо сайханд тулгарсан асуудалд өөрийн эзэмшсэн мэргэжлийн онол болоод дадлага чадварын бүх л боломжоо дайчлан ажилладаг.

Олон цаг машин барьдаг, олон цаг комьпютерийн ард суудаг, олон цаг зогсоо ажил хийдэг, бээрэг ….. гэх мэт зовиур илэрдэг бол манайд хандаарай. Мөн эдгээр зовиурын илрэхээс урчилан сэргийлж биеийн дархлаагаа өсгөж, цусны эргэлтээ сэргээхээр манайхыг зорих үйлчлүүлэгч сүүлийн үед нэмэгдэж байгаа. Бид таны төлөө чин сэтгэлээсээ ажиллах болно. Манай компань цэгэн массажнаас гадна цэцэг, лааны урлалыг монголчууддаа зааж таниулдаг. Байгалийн гоо өнгө үзэмжийг бүтээлчээр ашиглан цэцэг, лааг хийж бүтээх нь гэрийн ба аливаа дотоод сэтгэлд таатай уур амьсгал бүрдүүлж, цэвэрхэн тансаг орчинг бүрдүүлдэг давуу талтай. Япон технолигийн дагуу мөнхжүүлсэн болон хатаасан, хиймэл цэцгийг аррэнж хийх, лаах аргад суралцах хүсэлтэй бол бид цахимаар болон танхимаар зааж сургахад бэлэн байна.

Тун удахгүй

Монголдоо танхимын сургалтаар уулзацгаая